Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Аймгийн ИТХ-ын ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, захирал М.Бадамлянхуа, төслийн зохицуулагч Д.Уранчимэг, нараар ахлуулсан ажлын хэсэг, Аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Аймгийн Байгаль орчны газар, Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны удирдлага албан хаагчид оролцлоо. Өглөөлгийн арга хэмжээний хүрээнд байгаль орчны салбарын бодлого чиглэл, тулгамдаж байгаа асуудлын талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл хийж, цаашид шийдвэрлэх арга замын талаар санал, шийдлээ ярилцаж хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now