Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын #WWFMongolia санхүүжилтээр 2021 оны 05-р сарын 12-21-ны өдрүүдэд Түргэн уулын ДЦГ-ын Гоожуур, Олон нуур, Ямаат, Живэрт хэсгүүдийн байгаль хамгаалагчдын судалгааны дээж талбайд хамтран ажиллаж, тэднийг судалгааны арга зүйг чадвахжуулах, зарим байгаль хамгаалагчдад шинээр дээж талбай сонгох, тусгай хамгаалалттай газар нутгийн Аргаль хонины тархац, тоо толгой, сүргийн бүтцийг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгаа явуулсан дээж талбайнуудад 337 Янгир, 98 Аргаль хонь, Халиун буга 75 тоологдсон бөгөөд автомат камерийн мэдээллийг цуглуулан ажиллалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now