Шинээр бүртгэгдсэн Хил дамнасан шим мандлын нөөц газарт Монголын талаас Увс нуурын ДЦГ, Алтан элсний ДЦГ, Цагаан шувуут уулын ДЦГ, Оросын талаас Увс нуур, Мөнгөн тайга, Орук шынаа, Арысканнаыг, Ямаалаг, Улар, Цүгээр элс ДГ-ууд хамрагддаг.

Увс нуурын хотгор нь Евразийн зүүн хэсэг орших томоохон биомуудыг төлөөлдөг олон тооны экосистем, эндемик ургамалтай. Хэдийгээр энэ нутагт хэдэн мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн иргэд сууршдаг ч уул, ой, тал хээр, цөлийн бүсэд олон төрлийн зэрлэг амьтдын амьдрах орчин бөгөөд ихэнх нь устаж үгүй болох аюулд заналд өртөж байна. Тал хээрийн экосистемд нь олон янзын шувууд, цөлийн экосистемд нь олон тооны ховор Морин чичүүл, Хул чичүүл, Алагдаахай зэрэг мэрчидтэй. Сав газрын баруун хэсгийн уулс нь дэлхийд ховордож буй Цоохор ирвэс, Аргаль хонь, Сибирийн янгир зэрэг амьтдын хувьд идээшлэх гол нутаг нь юм. Увс нуур нь Сибирээс өмнөд зүгт нүүдэллэдэг шувуудын амьдрах орчин болдог. Энэхүү өвөрмөц газар нутаг нь Монгол, Оросын хилийн заагт оршдгоороо онцлог юм.

Хөрш зэргэлдээ Монгол, ОХУ нь улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн уламжлалтай бөгөөд 1994 онд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар байгаль орчны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаас хойш байгаль орчныг хамгаалахтай холбоотой хоёр талын хамтын үйл ажиллагаа эрчимжсэн.

Увс нуурыг тойрсон Монгол, Оросын тусгай хамгаалалттай газар нутгийг ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр улс орон бүрт 2 тусдаа шим мандлын нөөц газраар бүртгэсэн бөгөөд “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2011 оны 5 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн дагуу “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газрыг байгуулсан.

“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газрыг Шим мандлын нөөц газраар бүртгэснээр хил дамнасан бүс нутаг дахь биологийн олон янз байдал, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, усны шувууд хамгаалагдаж тэнд амьдарч байгаа нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэн иргэдийн амьжиргааг нь дэмжсэнээр хамгааллын менежмент сайжирна.  

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газар нь хүний үйл ажиллагааг биологийн олон янз байдлыг хадгалах, тогтвортой ашиглахтай уялдуулахыг эрмэлзэж ЮНЕСКО-ийн тогтвортой хөгжлийн шинэлэг туршлагыг дэмжин, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэж, нийгмийн бүлгүүд хийгээд гишүүн орнуудын ойлголцлыг дэмжиж, амьдрах орчныг үнэлэх, хамгаалахад чиглэсэн судалгаа мэдлэгийг дээшлүүлэхэд ажлыг гол зорилго оршдог.

Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-ийн хил дамнасан шим мандлын нөөц газраар бүртгэснээр хил орчмын байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжүүлэхтэй холбоотой хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тусална. Шим мандлын нөөц газрын Олон улсын зөвлөх хорооноос зөвлөсний дагуу Монгол улс, Оросын Холбооны Улсууд нь хил дамнасан шим мандлын нөөц газрын хөгжлийн чиг үүргийн биелэлтийг сайжруулах зорилгоор нүүдэлчдийн амьдралын хэв маягийг бэхжүүлж, бэлчээрийн мал аж ахуйг нэгтгэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь зүүтэй.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now