Улаан тайгын БЦГ-т хамрах газар нутгийн хүрээг өргөтгөн ангилал дээшлүүлэн ДЦГ болгосон, Тэнгис-Шишгэдийн голын ай савын БЦГ-ыг шинээр байгуулсантай тус тус холбогдуулан дээрх тусгай хамгаалалттай газруудын болон Хорьдол сарьдагийн ДЦГ-ын хамгаалалтыг хариуцах, үйл ажиллагааг нь зохицуулах үүрэг бүхий Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааг БОАЖЯ-ны Сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-416 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Улаан Уул суманд байгуулсан.
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрууд нь Хорьдол Сарьдагийн ДЦГ(227,413га), Улаан тайгын ДЦГ (434,900га), Тэнгис-Шишгэдийн БЦГ (875,070га) бүхий 2 ДЦГ, 1 БЦГ гэсэн хамгаалалтын 2 өөр дэглэмд хамаарах нийт 1,531,383 га нутаг дэвсгэрийг хамарсан, Монгол орны ТХГН-ийн сүлжээнд томоохон байр суурийг эзлэх нутаг билээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ