2018 оны 03 сарын 01
Сурталчилгааны ажилын хүрээнд хамгаалалтын захиргааны 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа орчны бүсийн сумын ард иргэдэд танилцуулан ажиллаж байна. Энэ 2-р сард орчны бүсийн Баянзүрх сумын Бэлтэс болон Хайс багийн иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо. Нутгийн иргэд Ан амьтан өсч, гал түймэр гарахгүй байгаа нь хамгаалалтын үр дүн юм. Цаашид ард иргэдэд сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Сурталчилгаа ажилд нийт 100 гаруй иргэд хамрагдлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ