БОАЖ-ын яамны сайдын 2018 оны 03-р сарын 06-ны “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах тухай А/52-р тоот тушаалын хүрээнд гаргасан Хөвсгөл аймгийн засаг даргын 2018 оны А/180-р захирамжийн дагуу орон нутагт Байгаль орчны чиглэлийн үйл ажиллгагаа явуулж байгаа байгууллага, төсөл хөтөлбөрүүд хамтран иргэдэд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах.

Зорилго: Орон нутагт хамтын ажиллагааг сайжруулж байгаль орчны чиглэлийн байгууллагууд хамтран салбарын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилах.

Мөн  сумын төрийн албан хаагчдын манлайлал, шуурхай үйлчилгээ  иргэдэд нээлттэйгээр  хүргэх, иргэдийн оролцоог хангасан арга хэлбэрээр шинэлэг хэлбэрээр зохион байгуулах.

Хамарсан хүрээ: Орчны бүсийн Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын удирдлага, албан байгууллага, багууд, нийт иргэд, аж ахуйн нэгж мэргэжлийн байгууллага, эко бүлэг нөхөрлөлүүд,   Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ард  хамрагдлаа.

 Хамтран зохион байгуулсан: Сумдын БОТХБ-ын тасаг

Дэлгэрмөрөн-Шишгэд голын сав газрын захиргаа

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар

Хугацаа: 2018 оны 3 дугаар сарын 14-өөс 2018 оын 03-р сарын 21-г дуустал.

Үйл ажиллагааны нэгдсэн үр дүн

  1. Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах тухай Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/52-р тушаал болон Хөвсгөл аймгийн засаг даргын А/180 дугаар захирамжийн  хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгууллаа.
  2. Хөвсгөл аймгийн засаг дарга Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах арга хэмжээг шагналын сантай уралдаан болгон зарласан нь сумдын БОТХ-ын бодлогын тасаг, БО-ын байгууллагууд, Эко клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх маш сайн арга хэмжээ боллоо.  
  3. Орон нутагт Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хамтын оролцоог хангалаа.
  4. Үйл ажиллагааг нээлттэй хаалганы өдөр хэлбэрээр зохион байгуулж өнгөрлөө.
  5. ТХГ-ын орчны бүсийн 4 сум, болон Мөрөн суманд үйл ажиллагааг зохион байгууллаа.
  6. Үйл ажиллагааг Сургуульд, сумын төвийн  иргэдэд, албан байгууллага, ААН,  хөдөөгийн малчин айл өрхөд, багийн соёлын төвд нэгдсэн зохион байгуулалтаар гэсэн бүх ард иргэдэд хүрч ажиллахыг зорилоо.
  7. Явуулсан үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг цахим орчин болох Facebook, сайт, ТВ зэргээр дамжуулан олон нийтэд сурталчиллаа.
  8. Аяны хүрээнд орчны бүсийн 4 сумын ЕБС-ын сурагчдын дунд Байгаль орчны хамгаалах чиглэлээр аав ээждээ захидал бичих уралдааны зарлалаа. 
  9. Явуулсан үйл ажиллагаа бүр нотлох хэрэгсэлтэй, үр дүнд тулгуурлан зохион байгуулагдсан.
  10. Аяны үйл ажиллагааны нэгдсэн хүснэгтээс харна уу.

Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан ажлын тоон үзүүлэлт

Д/д

Арга хэмжээний нэр

Хэмжих нэгж

Дүн

1

Зохион байгуулсан арга хэмжээ

Тоо

15

2

 

 

Үзүүлсэн үйлчилгээ

Зөвөлгөө

Тоо

72

Эрх, тусгай зөвшөөрөл

Тоо

-

Дүгнэлт, шийдвэр

Тоо

3

Лавлагаа, мэдээлэл

Тоо

-

3

Хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага

Тоо

43

4

Хамрагдсан хүний тоо

Тоо

6000

5

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах

ТВ

Тоо

2 удаа 10000 хүнд

Сонин сэтгүүл

Тоо

 

Сошиал

Тоо

Монцамэ-8422

Бусад

Тоо

Facebook-16 удаа 5000 хүнд

6

Олон нийтийг хамруулан зохион байгуулсан үйл ажиллагаанд хамрагдсан хүн

Сургалт,

Тоо

 

Хурал, Зөвөлгөөн

Тоо

10 удаа

Семинар

Тоо

2 /албан хаагчиддаа/

Уулзалт, хэлэлцүүлэг

Тоо

4

7

Зарцуулсан хөрөнгө

 

Сая.төг

2.5

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now