Сургалтын зорилго: ТХГ-уудад явагдаж байгаа аялал жуулчлалын үйл ажиллагааг хууль эрхзүйн хүрээнд байгаль орчинд ээлтэйгээр зохион байгуулах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж орон нутгийн иргэдийг орлоготой болгох, орон нутгаа гадаад дотоодын иргэдэд сурталчилах, жуулчдыг халамжлах, соёлтой үйлчлэх, мэдээллээр хангах чадвар бүхий орон нутгийн газарчин хөтчүүдийг бэлтгэхэд сургалтын зорилго оршино.
Хугацаа. 2018.04.25-д
Хаана зохион байгуулсан: Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд
Зохион байгуулагч: Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаа
Хамтран зохион байгуулагч: Хөвсгөлийн Аялал жуулчлал зочлох үйлчилгээний холбоо
Цагааннуур сумын засаг даргын тамгын газар
Оролцогч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын газарч, хөтчийн үйл ажиллагаа явуулдаг болон, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хүссэн нийт 92 иргэн.
Гарсан үр дүн:
- Сургалтанд жуулчны газарч, хөтөч хийдэг Ренчинлхүмбэ Цагааннуур сумын 92 иргэн хамрагдсан.
- Оролцогчид Улаан тайгын УТХГ-ын үйл ажиллагаа, хамгааллын үр дүнгийн талаар мэдлэгтэй болсон.
- ТХГ-т аялал жуулчлалын талаар баримтлах бодлого болон Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах хууль эрх зүй, стандарт, дүрэм журмуудын талаар ойлголттой болсон.
- Шишгэд голын сав газарт Тул загасны спорт агнуур явуулах эрхзүй, шаардлагатай зөвшөөрөл, анхаарах асуудлын талаар мэдлэгтэй болсон.
- Зочлох үйлчилгээний стандарт, технологийн тухай анхны ойлголттой болсон.
- Хөтөч гэж хэн бэ, ямар эрх үүрэг хариуцлагатай байх, хувийн бэлтгэлээ хангах, жуулчидтай хэрхэн ажиллах талаар ойлголттой болсон.
- Хилийн бүс зурваст аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар ойлголттой болсон.
- Суралцагчид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар ойлголтыг авсан.
- Сургалтанд 40 хүн оролцохоор тооцсон хэдийч 92 хүн бүртгүүлж, 80 хүн сургалтанд суусан.
- Тестийн шалгалтанд 80 хүн оролцсон бөгөөд шалгалтын журмын дагуу 40 хувиас дээш оноо авсан иргэдэд сертификат гардуулах ёстойгоос 100% буюу 80 иргэнд сертификат гардуулан өгсөн.
- Хэлэлцүүлгийн үед гарсан асуултанд холбогдох хүмүүс хариулт өгч, оролцогчдоос гаргасан санал хүсэлтыг сонсож, тэмдэглэж авлаа.
- Оролцогдоор сургалтын үнэлгээг хийлгэхэд хэрэгцээ шаардлагад нийцсэн, сайн сургалт болсон гэж дүгнэсэн.