Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас санаачлан “Шишгэд голын ай савын тул загасны хамгаалал, спорт загасчлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр 4 талд уулзалт, хэлэлцүүлгийг Тэнгис-Шишгэд голын бэлчирт зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ, Цагааннуур сумын ЗДТГ, Ингол золоот ХХК-ын төлөөлөл, Грийн Бридж тур ХХК, орон нутгиийн нөхөрлөлийн төлөөлөл оролцлоо. Уулзалт хэлэлцүүлгээс дараах хэд, хэдэн чухал шийдвэрийг хамтран гаргалаа. Үүнд:
- 2018 оны 9-р сард загасны нөөц даацын судалааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх. Ингэхдээ загасны нөөц ашигласны төлбөрийн орлогоос гаргах асуудлыг шийдвэрлэх. /Рэнчинхлхүмбэ, Цагааннуур сум хамтран төлбөрийг хариуцах/
- Тусгай хамгаалалттай газарт загасчлаж байгаа нөхцөлд ТХГН-ын тухай хууль, холбогдох журмын дагуу БЦГ-ын байгалийн нөөцийн хамгаалалт, хариуцагчаар хамгаалалтын захиргаа байгаа гэдэгт бүгд нэг ойлголттой боллоо.
- Загасны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50%-г хуулийн дагуу хамгааллын ажилд зарцуулж байхаар шийдлээ. Тайланг жил бүр оролцогч талуудад тайлагнаж байхаар шийдвэрлэв
- Спорт загасчлал явуулж байгаа газарт сумаас ахуйн зориулалтаар загас барих зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэлээ. /Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумууд/
- 2018 онд жуулчны баазууд 00-н асуудлаа нэг мөр шийдэж бүгд стандарт 00-той болохоор болов. Харин хуурай хог хаягдлыг зөөхдөө бүртгэлийн хуудас ашиглаж Тэнгисийн байгаль хамгаалагчид бүртгүүлж явахаар болсон.
- Тэнгис нөхөрлөлийн үйл ажиллагааг баазууд дэмжих, МТ боловсруулах, ажилд ТХГ-ын хамгаалалтын захиргаанаас туслахаар болов. Уулзалт зохион байгуулахаар болов
- Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг, гэрээ дүгнэх ажлыг жил бүр зохион байгуулж байхаар шийдлээ.
Мөн эдгээр шийдвэрээс гадна орон нутгийн чанартай хэд хэдэн асуудлаар нэгдсэн ойлголттой болж талууд дагаж мөрдөхөөр шийдсэн чухал уулзалт болж өнгөрлөө.