Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2018 оны 10 сарын 03-ны өдөр “Судалгаа шинжилгээ сургалт мэдээллийн Хангайн бүсийн төв”-д зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн БОАЖГ, мэргэжлийн хяналтын газар, ОЧГСГ-ын захиргаа, ойн анги, УЦУОШГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, байгаль орчны төрийн бус байгууллага зэрэг төлөөллийг оролцуулан саналыг авлаа. Тус хэлэлцүүлэгт нийт 34 хүн оролцсон байна. Мөн Чулуут, Ихтамир, Цэнхэр, Тариат зэрэг сумдад хэсэгчлэн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now