Хөхтөн

2016 оны 05-р сарын 16

ХХТХГ-т тэмдэглэгдэж байгаа зэрлэг хөхтөн амьтдын нилээд хувийг мэрэгчид эзэлнэ. Эдгээрээс түгээмэл тархсан нь урт сүүлт зурам, жирх, хэрэм, олби оготно, сохор номин зэрэг 19 зүйл амьтад юм.

ТХГН-т 13 зүйл махан идэшт хөхтөн тэмдэглэгдсэн ба эдгээр амьтад нь хээр тайга, голын хөндий, уулын бэл, энгэр гэх мэт газар сайгүй байршин тархжээ. Хамгийн түгээмэл тархсан амьтад нь саарал чоно (Canis lupus), шар үнэг (Vulpes vulpes), хярс (Vulpes corsac), хүрэн баавгай (Ursus arctos), шилүүс (lungs lungs), мануул (Felis manul), дорго (meles meles) нохой зээх (gulo gulo),  ойн булга (Martes zibellina), цагаан үен, хотны үен, ойн солонго, хээрийн солонго  зэрэг амьтад  юм. 

ХХТХГ-т зэрлэг гахай (Sus scrofa L), хүдэр (Moschus moschiferus L), халиун буга (Cervus elaphus L), бор гөрөөс (Capreolus capreolus L), хандгай (Alces alces L) зэрэг гэх 5 зүйл туруутан  амьдардаг. Төв Хэнтий нь манай орны хүдэр, хандгай, зэрлэг гахайны үндсэн голомт нутаг байдаг (Дуламцэрэн, 1992). Хан Хэнтийн уулархаг нутгийн амьтдаас Монгол улсын Улаан номонд хүдэр, шивэр хандгай орж хамгаалагдсан.

Хандгай (Alces alces L) нь Естийн рашаан, Илүүрийн эх, Хаг-Туулын бэлчир, Хагийн Хар нуур,  Шарлан гол, Ар ичлэг, Хэрхлүүр, Ононгийн эх орчим зэрэг газар харьцангуй нягтшил өндөртэй байдаг. Халиун Буга (Cervus elaphus L) таг сарьдгийн зооноос голын хөндий татам хүртэл янз бүрийн биотопод байршдаг. ТХГ-ын нутаг дэвсгэрт 1999 оны  6-7 сард хийсэн судалгаагаар бугын сүргийн 27.6% нь таг сарьдаг дээр, хушин ойд 24.0%, хуш шинэсэн ойд 6.8%, шинэсэн ойд 10.3%, голын хөндийн ширэнгэд 31.3% бэлчин, бараг бүх биотопод үзэгдэж (Мэндбаатар, Амгаланбаатар, 1999) байжээ.

Зэрлэг гахай (Sus scrofa L) ДЦГ-ын нийт нутгаар харьцангуй жигд тархалттай. 1994 оны өвөл, 1995 оны  хавар өвчний улмаас хээхэн үхэж хорогдсон бөгөөд 1999 оноос дахин  элбэгшсэн байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now