2016 оны 05-р сарын 03
Хэрэгжүүлэгч байгууллага: БОНХАЖЯ, ТХНУГ
Нийт төсөв:1,8 сая ам.доллар
Санхүүжүүлэгч байгууллага: Нэгдсэн үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан
Хэрэгжих хугацаа: 2010 – 2015 он
Төсөл хэрэгжих газар: Орхоны хөндийн БЦГ (Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзийт, Хужирт, Уянга сум; Архангай аймгийн Хотонт, Хашаат сумд), Их Нарт БНГ (Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумд), Увс нуурын ай сав газрын ДЦГ (Увс аймгийн Тэс, Давст, Малчин, Наранбулаг, Тариалан сумд)
Энэ төсөл нь Мянганы хөгжлийн 7 дугаар зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Төслийн зорилго: Улсын ТХГН-ийн сүлжээний удирдлагын үр өгөөжийг дээшлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино. ТХГН-ийн менежментийн загварыг бий болгох, хэрэгжүүлэх, ТХГН-ийн удирдлагын үүрэг хариуцлага, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулдаг системтэй болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ