Түүх
УИХ-ын 1996 оны 43 тоот тогтоолоор газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авч, БОСайдын 2006 оны 238 тоот тушаалаар Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааг Өвөрхангай аймгийн Хархорин суманд байгуулсан. 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Өвөрхангай аймгийн Уянга, Батөлзий, Хужирт, Хархорин, Архангай аймгийн Хашаат, Хотонт зэрэг 6 сумдын 364,538га талбайг хариуцан хамгаалдаг ба үүнээс 10.600 га газар нь Хүйсийн найман нуурын Байгалийн Дурсгалт Газарт хамрагддаг.

Орхоны хөндийн БЦГ нь нүүдэлчин улс гүрнүүдийн үүсэн хөгжиж байсныг гэрчлэх дэлхийн түүх, соёлын үнэт дурсгалуудын өлгий нутаг болохыг үнэлж 2004 онд ЮНЕСКО-ын хуралдаанаар Орхоны хөндийг Дэлхийн өвд бүртгэж авсан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now