Монгол элсний УТХГ-ын хамгаалалтын захиргаа Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Завхан аймгийн Алдархаан сумдын нутгийг хамарсан 271313 га талбайг байгалийн цогцолборт газрын ангиллаар авсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2011 оны 02 дугаар сарын 02 ны өдрийн А-25 дугаар тушаалаар Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд шинээр байгуулахаар шийдвэрлэж 2011 оны төсвийг 42,149.0 төгрөгөөр батлан удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 5, үйлчлэх ажилтан 2, бүгд 8 орон тоотойгоор үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор Удирдах-1 гүйцэтгэх-5 үйлчлэх-3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ