Сар шинийн баярын өдрүүдээр Бурхан Халдун хайрханд бараалхагчдын тоо эрс нэмэгддэг тул хяналт шалгалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 02-р сарын 22-ны өдрөөс Бурхан халдун хайрханы соёлын өвийн захиргаатай хамтран Цагаан арал болон, Хойд хориудын постод хүч нэмэгдүүлэн, нэмэлтээр хайрханы Доод овоонд явуулын пост ажиллуулж байна.

Хайрханд бараалхагч иргэдэд хамгаалалтын горим дэглэм, замын нөхцөл байдлыг танилцуулж, анхаарал болгоомжтой зорчих, хог хаягдлаа хаяхгүй байх талаар анхааруулга санамж, өгч Дунд болон доод овоо түүний эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now