2026 оны 03 сарын 31
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны ЕБС-ийн 7а, 9б ангийн сурагчдад ТХГН болон усны тухай “Ус хаанаас ирдэг вэ?” сургалтыг зохион байгуулж, 41 сурагч хамрагдлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргасан “Хуванцаргүй COP 17” аяныг дэмжин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн 1р ангийн сурагчдад “Хуванцар савнаас татгалзъ” сургалтыг зохион байгуулж, 26 сурагч хамрагдлаа.
Хэнтий аймгийн Батширээт сумын “Ногоон клуб”-ын сурагчдад мандлын цэцгийн үрсэлгээ, арчилгаа, үржүүлэх сургалт хийж 7 төрлийн цэцгийн үрсэлгээ хийлээ.



3
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ