2026 оны 05 сарын 19
1. 2026 оны 05-р сарын 15-ний өдрийн 12.00 цагийн орчим Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг Минж-Захар голын бэлчирээс хойд зүгт Цуйхлагийн ам гэх газарт түймэр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын зааг нутаг кординат цэг: 49.21825, 108.54072 Хилийн цэргийн 0164-р анги, Минжийн заставуудтай байнгын мэдээлэл солилцон ажиллаж байна. Автомашин хүрэх боломжгүй. Үндэсний аврах баргиадын 22 хүн газар дээр нь нисдэг тэргээр бууж түймрийн голомт дээр ажиллаж байна.
2. Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дархан газрын орчны бүсэд 2026 оны 05-р сарын 15-ний өдөр Эгийн даваанаас хойд зүгт 49.21142, 108.57391 кординат цэгт түймрийн цэг бүртгэгдэж, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас 2 морьтой, 1 машинтай, Хэнтийн ОБГ-аас 18 хүн нисдэг тэргээр, орон нутгаас 10 хүн нийт 31 хүн галын голомт дээр ажиллаж 2026 оны 05 сарын 17 өдөр цурманд орууллаа.
3. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хан Хэнтийн дархан цаазат газрыг орчны бүс сумын төвөөс 28 километр Дагналтай гэх газарт 48.46745, 108.50057 кординат цэгт 2 түймэр бүртгэгдсэн. Дагналтайн түймэрт Төв аймгийн ОБГ-аас 8 хүн, Мөнгөнморьтийн ОБГ-аас 8 хүн, хамгааллатын захиргааны Хэрлэн хэсгээс 3 хүн, Мөнгөнморьт сумын ЗДТГазар, Хан Хэнтийн УТХГ-н хамгаалалтын захиргаатай мод бэлтгэлийн гэрээ байгуулсан ЭБЭЭ ХХК, Сайхан санаа ХХК-н Зил-131 автомашин болон нутгийн иргэд 18 хүн, нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй 4 хэсэгт хуваагдан ажиллаж 2026 оны 05 сарын 17 өдөр цурманд орууллаа.
4. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хойд Хориудын ам кординат цэг: 48.46181, 108.95628, Сумын төвөөс 45 км зайтай асаж байгаа түймэрт Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас 3 хүн, Багануур дүүргийн ОБГ-аас 11 хүн, Мөнгөнморьт сумын тамгийн газар, хамгаалалтын захиргаатай мод бэлтгэлийн гэрээтэй Зоос булаг ХХК болон нутгийн иргэд ажиллаж 2026 оны 05 сарын 17 өдөр түймрийн тархалтыг барьж цурманд оруулан цэвэрлэгээний ажлын хийж байна. Мөнгөнморьт сумын ОБГ-ын 75-р ангитай байнгын мэдээлэл солилцон ажиллаж байна.
5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хан Хэнтийн дархан цаазат газрын онгон бүс болох Хөх чулуут уулын өвөр, Ар минжийн голын эх цэг: 48.78292, 108.03634. кординат. Авто машин очих боломжгүй газар, одоогоор түймрийн голомтонд ажиллаж байгаа хүн байхгүй байна. Онцгой байдлын газрын харъяа Үндэсний аврах бригадаас түймрийн тандалтыг нисдэг тэргээр хийлээ.


© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ