2026 оны 06-р  сарын 04-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгоны мэдээллийн төв "Хангайн Бүргэд" ХХК-тай  хамтран Эко клубын сурагчдад зориулсан "Мододтой танилцъя" сургалт, дадлага ажлыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд сурагчид ой модны ач холбогдол, орон нутагт ургадаг моддын төрөл зүйл, тэдгээрийг таньж ялгах аргуудтай танилцаж, байгалийн нөхцөлд ажиглалт хийлээ.

Мөн мод, мөөг хоёрын харилцан хамаарал, ой экосистемд гүйцэтгэх үүргийн талаар сонирхолтой мэдээлэл өгч, ой хээрийн түймрийн хор уршиг болон түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэгээ нэмэгдүүлэв.

Сургалтын үеэр сурагчид хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээнд идэвхтэй оролцож, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүллээ.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now