Судалгаа хийлээ

2021 оны 06 сарын 30

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас судлаач нартай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Баруун Хэнтий Хонин нуга орчим 2020 оны 09 сарын 04-08-ны өдөр, Дэлхийн өвийн газартай Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Цагаан арал орчим 9 сарын 23-26-ны өдрүүдэд судалгааны ажлуудыг тус тус хийж гүйцэтгэлээ.

Судалгааны ажлын хүрээнд Хэнтийн нурууны ургамлын бүлгэмдлийн судалгаа, ойн хөрсний бүтэц эрдэсжилтийн судалгаа, ойн хэв шинж насжилт, модны цагираг, томоохон голуудын усны найрлага бохирдлын судалгааг хийлээ.

Судалгааг ШУА Ботаникийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Төв Азийн Хөрс судлалын холбоо, ШУА ургамал хамгаалалын хүрээлэн, Чех улсын Менделийн Их сургуулийн судлаач нартаа хамтран ажиллалаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now