Монгол Улсын хилийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 21 дүгээр зүйл, 3 дугаар бүлгийн 26 дугаар зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлиг, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 5 дугаар зүйл, 2 дугаар бүлгийн 7,8,9,0,11,12 дугаар зүйл хэсгүүдийн хэрэгжилтийг хангах , 2021 онд байгуулсан Хил хамгаалах ерөнхий газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хамтран ажиллах санамж бичиг, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулах, тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг хангуулах, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий хамтран ажиллах төлөвлөгөөг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ц.Мягмардорж нар хамтан баталлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now