Холбогдох
Төслийн танилцуулга

Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) байгуулах талаарх төрийн бодлого:

  • Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх”,
  • Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 232-ын 3-т “Онон, Балж-Сохонд, Хөвсгөл-Тункин, Монгол Алтайн нурууны Сийлхэм-Салюгем хил дамнасан тусгай хамгаалалттай газрыг байгуулна”.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн 4.1.2 “Ховор, ховордсон амьтан, нүүдлийн шувуудын амьдрах орчин, экологийн тогтолцооны иж бүрдлийг хамгаалах зорилгоор хөрш орнуудтай хамтарсан хамгаалалттай газрыг байгуулах”

Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулагдсаны ач холбогдол:

  • Хил дамнасан Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ өргөжинө.
  • Хил дамнасан хамгаалалтын коридор нутаг бий болж, амьтдын нүүдэллэн шилжих таатай орчин бүрдэнэ.
  • Хил дамнасан ой, хээрийн түймрээс хамгаалахад хамтын менежменттэй болно.
  • Экосистемийн суурь судалгааг хамтран гүйцэтгэж, улмаар хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар бүс нутгийн байгаль хамгааллын үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулах нөхцөл бүрдэнэ.
  • Хил дамнасан ТХГН-ийн аялал жуулчлалын маршрут, төвүүд бий болж, ногоон үйлдвэрлэл болох аялал жуулчлал хөгжинө.
Хил дамнасан хамгаалалттай газрын нэр Хамрагдсан улс Хил дамнасан ТХГН байгуулах талаар санал тавьж эхэлсэн огноо Хил дамнасан ТХГН байгуулагдсан огноо Дэлхийн өвд бүртгэгдсэн эсэх RAMSAR жагсаалтад бүртгэгдсэн эсэх Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн эсэх Шувуудад чухал газрын сүлжээнд бүртгэгдсэн эсэх
Дагуурын ДЦГ / DIPA /Daurian international protected area 3 ОХУ-Хятад-Монгол 1992 1994.3.29 Урьдчилсан жагсаалтад 2012.11.10-нд бүртгүүлсэн 1997.08.12 2007 онд 2009 онд
Увс нуурын ай савын ДЦГ 2 ОХУ-Монгол 1993 2011.5.31 2003.07.05 2004.3.22 1997 онд 2009 онд

Дээрх 2 хил дамнасан ТХГН-уудын үйл ажиллагааны чиглэл нь дараах байдалтай байна. Үүнд:

  • Хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийдэг, 2 жил тутам эрдэмшинжилгээний бага хурал зохион байгуулдаг. 
  • Увс нуурын ай савын хил дамнасан ТХГН нь 2012-2016 онд хэрэгжүүлэх хамтарсан менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. 
  • Дагуурын Олон улсын дархан газрын хувьд 2 жил тутам хамтарсан ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Үүний дагуу жил бүр Хамгаалалтын захиргаад хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.
  • Тус тусдаа, улс улсынхаа хүрээнд менежментийн үр ашигт байдлын үнэлгээ нь хийгдсэн байна. 
  • Экоклуб, хүүхэд солилцооны хөтөлбөр, уран зургийн уралдаан зэрэг үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг.
  • Дээрх ТХГН-уудын хамтын ажиллагааг дэмжиж 3 талд Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБХХ, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS) зэрэг байгууллагууд тодорхой хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • Хамтарсан комиссын хуралдаанууд жил бүр тогтмол болж, хамтарсан ажлын төлөвлөгөөнүүд батлагдан, үйл ажиллагааны дүгнэлтийг хурлын протоколд тусгаж байна.

Хил дамнасан хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэн, хил дамнасан ТХГН- байгуулахаар хэлэлцэгдэж буй газрууд: 

Хил дамнасан хамгаалалттай газар байгуулахаар хэлэлцэж буй газрууд Хамрагдсан улс Хил дамнасан хамгаалалттай газар байгуулах талаар санал тавьж эхэлсэн огноо Үйл ажиллагаа
1 Амарын эх - Онон Балж, Сохонд 2 ОХУ-Монгол 1994 Хамгаалалтын захиргаадын хүрээнд хамтын ажиллагааны төлөвлөгөөг 2002 оноос хойш тогтмол боловсруулан хэрэгжүүлж байна.
2 Хөвсгөлийн БЦГ - Тункинский БЦГ 2 ОХУ-Монгол 1993 Хамгаалалтын захиргаадын хүрээнд уулзалт хийж хамтран ажиллаж байна. 
3 Сийлхэм БЦГ - Салюгем БНГ 2 ОХУ-Монгол 1995 Хамгаалалтын захиргаадын хүрээнд уулзалт хийж хамтран ажиллаж байна. 
  • Амарын эх – буюу Онон Балжийн БЦГ, Сохондын шим мандлын нөөц газруудын хил дамнасан ТХГН-ийг байгуулахаар 2 тал тохирсон боловч тодорхой шалтгаангүйгээр гэрээнд гарын үсэг зурагдаагүй байна.
  • Хөвсгөл-Тункен болон Сийлхэм-Салюгемийн хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулахахаар 2 улсын холимог комиссын 5 дугаар хуралдаанаар дэмжсэн бөгөөд хурлын тэмдэглэлийн дагуу гэрээний зүйл заалтын талаар 2 улс хамтын ажиллагааны гэрээний төслийг Гадаад Хэргийн Яаманд хүргүүлээд байна.

)
Go Top