Төслийн танилцуулга
Төслийн зорилго:
Төслийн үндсэн зорилго нь Монгол орны олон төрөлт экосистемийн бүрэн байдлыг хамгаалснаар үндэсний болон дэлхийн хэмжээнд ач холбогдол бүхий биологийн олон талт байдлын амьдрах чадварыг баталгаажуулахад оршино.
Төслийн зорилт:
Төслийн зорилт нь ТХГН-ийн сүлжээг орон нутгийн хамгаалалт бүхий нутгуудаар өргөжүүлэхэд орших ба энэхүү зорилтыг хангаснаар дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
- ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэх шинэ ангилал бий болгоно
- Нөөцийн менежмент бүхий ТХГ-уудын удирдлага, зохион байгуулалтын чадамж, нөөцөд суурилсан хөгжлийг бүрдүүлсэнээр тогтвортой байдлыг нь хангана.
Хэрэгжүүлэгч байгууллага:
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр
Хамтран хэрэгжүүлэгч:
Газрын харилцаа,геодези зураг зүйн газар, Сангийн яам
Хэрэгжих хугацаа:
2013-2018 он
Төслийн нийт өртөг:
1,5 сая ам.доллар
Санхүүжүүлэгч байгууллага:
Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан-1,3 сая ам.доллар, Нэгдсэн үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр-200,000 ам.доллар, МУ-ын ЗГ 500,000 ам.доллар
Төсөл хэрэгжих газар:
Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг
Хэрэгжүүлсэн ажлууд:
- Одоогийн мөрдөгдөж байгаа “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Газрын тухай”, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Байгалийн ургамалын тухай зэрэг хууль тогтоомжид нутгийн иргэдийн хамгаалалттай газар нутгийн талаархи үзэл баримтлал хэрхэн тусгагдсаныг судлан нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулагдсан.
- 21 аймгийн хэмжээнд “Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сангийн өгөгдөл бүрдүүлэх” ажлыг тендерт шалгарсан Геоботаник ХХК-аар хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн бөгөөд орон нутагт хээрийн хэмжилт, судалгааны ажил хийгдэж байна.
- Төсөл хэрэгжиж буй газар нутагт “Менежментийн бүтцийг байгуулж, бэхжүүлэх, нутгийн иргэд, менежментэд оролцогч талуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлэх, эдгээр газруудыг цаашид нутгийн иргэдийн оролцоотой “байгаль хамгаалах загвар төв” болгон хөгжүүлэх ажлыг тендерт шалгарсан 3-н гүйцэтгэгч байгууллага (ДБХС, КОКОНЕТ ТББ, Бодлого судлалын төв ТББ) хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд газар нутгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны төлөв байдлын нэгдсэн суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
- Гулзат ОНХГ-ын Агнуурын орлогыг тухайн орон нутгийн байгалийн нөөцийн хамгаалалт, менежментэд буцаан зарцуулах талаар тодорхой гарц, шийдлийг тэдгээрийг хариуцах талууд (аймгийн БОГ, ИТХ, Төрийн сангийн газар, Бөхмөрөн, Сагил сумын иргэдийн төлөөлөгчид)-ын хүрээнд харилцан тохирсон.
- Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд ТХГН-ийн сургалтын хөтөлбөрийг модулийн хамт боловсруулан Удирдлагын Академийн 2015 оны сургалтын хөтөлбөрт тусгуулсан.
- Төсөл хэрэгжиж буй газар нутаг болох Баян-Уул, Цагаан-овоо, Норовлин сумдын орон нутгийн тусгай хамгаалалтанд авах газар нутгийн байршил, хил, заагийг газар зүйн мэдээллийн системийг ашиглан нарийвчлан тодорхойлж, тэдгээрийг эрх зүйн хувьд баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэсэн .
- Байгаль орчны мэдээллийн төв, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, төсөл нь хамтран газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах, гаргах тухай тогтоол, шийдвэрийг гаргахад мэргэжлийн удирдлагаар хангах, энэ талаархи мэдээллийг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, түүний байнгын тогтмол үйл ажиллагааг хангахад зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан.
- Төслийн сонгосон нутаг дэвсгэрт зэрлэг амьтны бэлчээр, нүүдлийг харгалзан бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг 62,4 мянган га бэлчээрийн талбайг хамруулан тухайн бэлчээрийн хэв шинжийг төлөөлж чадахуйц 75 цэгт бичиглэл хийж, 14 мониторингийн цэгийг байгуулан, мониторинг хийх энгийн аргыг эзэмшүүлэх сургалтыг малчид, сумын холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий нийт 31 хүнд зохион байгуулсан.
- Төсөл хэрэгжих сумдын иргэд, малчдын бүлэг, нөхөрлөл болон сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий нийт 30 хүнийг оролцуулсан ТХГН-ийн хамтын менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр Хустайн БЦГ-ын туршлага судлах аялалыг зохион байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлсэн;
- Хэнтий аймгийн Батширээт сумын удирдлага, ойн анги, байгаль орчны ажилтнуудын төлөөлөл (нийт 6 хүн ) Дархан-Уул, сэлэнгэ аймгийн сумдад ой ашиглалт, хамгаалалтын чиглэлээр туршлага судлах аяныг зохион байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлсэн.
- ТЕХНОЖ” Бизнес Инкубатор төвтэй хамтран Хэнтий аймгийн Батширээт, Норовлин, Дорнод аймгийн Цагаан-овоо, Баян-уул сумдын малчид, бүлэг нөхөрлөл, байгаль орчны мэргэжилтнүүдэд (нийт 24 хүн) “Ахуйн болон байгалийн хаягдал нөөцийг ашиглах, бизнесийг хөгжүүлэх сургалт” зохион байгуулсан.
- Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Увс аймгийн Байгаль орчны газартай хамтран Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумдын 7 бүлэг нөхөрлөлийн эмэгтэй гишүүд, иргэдийн төлөөлөл, аймгийн байгаль орчны салбарын эмэгтэйчүүд (нийт 38 хүн) оролцуулсан “Байгаль хамгаалах бүлэг, нөхөрлөлийн эмэгтэй гишүүдийн манлайлах чадварыг дээшлүүлэх” сургалтыг зохион байгуулсан.
Илүү дэлгэрэнгүйг http://www.mn.undp.org/