2023 оны 04 сарын 03
Хамгаалалтын захиргааны даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллах ажлын удирдамжийн дагуу Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан Ахлах мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, Газар зохион байгуулалт, газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Буянжаргал, Сургалт сурталчилгаа, орчны бүс, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Х.Сонинбаяр, жолооч Э.Даваасүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй албан хаагчид Улсын тусгай хамгаалалттай газар бүхий Галуут,Эрдэнэцогт сумдад 2023 оны 03 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хангайн нурууны өмнөд хэсгийн Менежментийн төлөвлөгөөний анхан шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллаа.
Менежментийн төлөвлөгөөний анхан шатны хэлэлцүүлэгт Галуут, Эрдэнэцогт сумдын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, Байгаль орчны алба, ЗДТГ-ын албан хаагчид, малчдын төлөөлөл бүхий 41 хүн оролцож санал бодлоо илэрхийлж оролцлоо.
Тус сумдын төлөөлөл үнэт зүйлээрээ Хойлог шувуу, Монгол тарвага, Сонгино, Халиун буга, Цагаан ахууна, Хүрхрээ, Рашаан гэсэн 7 зүйлийг сонгож үнэт зүйлийн өнөөгийн байдал, аюул дарамтыг тодорхойлон ажилласан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ