2023 оны 04 сарын 03
Байгалийн нөөц, судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн М.Баярмаа, Газар зохион байгуулалт, газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Буянжаргал, Сургалт сурталчилгаа, орчны бүс, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Х.Сонинбаяр, жолооч Э.Даваасүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй албан хаагчид Улсын тусгай хамгаалалттай газар бүхий Баянлиг, Баянговь, Шинэжинст сумдад 2023 оны 03 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Говийн хэсгийн Менежментийн төлөвлөгөөний анхан шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллаа.
Менежментийн төлөвлөгөөний анхан шатны хэлэлцүүлэгт Баянлиг,Баянговь, Шинэжинст сумдын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, Байгаль орчны алба, газрын даамал ЗДТГ-ын албан хаагчид, малчдын төлөөлөл бүхий 60 хүн оролцож санал бодлоо илэрхийлж оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ