Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх Хамгаалалтын захиргааны ажлын төлөвлөгөө гарсны дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хангайн нурууны өмнөд хэсэг  Галуут сумын байгаль хамгаалагч нар сумынхаа ЗДТГазартай хамтран ажиллаж Мандал 5-р багийн айл өрхүүдэд мэдээлэл хүргэж ажиллав.Ой хээрийн түймрийн эрсдэл өндөртэй цаг үед, малчин иргэдийг анхаарал болгоомжтой байх, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагч нартай хамтран ажиллаж тогтмол холбоотой байх зөвлөмжийг танилцуулан 250 ш гарын авлагыг тараан БОАЖСайдын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Жинст сум Хөнөгийн хоолой, загийн шугуйд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 3 ширхэг анхааруулах тэмдэгийг байршуулж ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now