Хууль, эрх зүй

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр                                                                                             Улаанбаатар хот

 

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж

2.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.бохирдуулах бодис гэж Усны тухай хуулийн

3.1.22-т заасныг; 3.1.2."ус бохирдуулагч" гэж Усны тухай хуулийн

3.1.29-д заасныг; 3.1.3."хаягдал ус" гэж Усны тухай хуулийн 3.1.24-т заасныг;

3.1.4.ус бохирдуулсны төлбөр гэж Усны тухай хуулийн 3.1.32-т заасныг;

3.1.5.усны чанарын стандарт гэж Усны тухай хуулийн 3.1.21-д заасныг;

3.1.6."хаягдал усны стандарт" гэж Усны тухай хуулийн 3.1.25-д заасныг;

3.1.7."ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт" гэж Усны тухай хуулийн 3.1.26-д заасныг;

3.1.8."ариутгах татуурга" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.3-т заасныг.