?>
2025 оны 06 сарын 16
1.Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн төвийн бүсийн салбар нь Мойлт гуу гэх газарт 474-448, 445-438-н хооронд 9,3 км урттай 20м-ын өргөнтэй трасс дагуух ургаа модыг цэвэрлэх ажилд хариуцсан бүс нутгийн байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллалаа.
2.Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар батлуулсан удирдамжийн дагуу ахлах мэргэжилтэн П.Даваа-Очир, мэргэжилтэн М.Хишигт, байгаль хамгаалагч Б.Батцэнгэл, Д.Эрдэнэбаяр Э. Э. Энэрэл, Б.Орхон, Э.Шинэбаяр нар 2025 оны 4 дүгээр сард 9 удаа Тужийн нарсны тусгай хамгаалалттай газрын Ивцэг, Хуурай шаамар, Их цоорхой, Худгийн гуу, Тэмээн хүзүү, Эхэн давааны ар, Хадагтай мод гэх газруудаар хууль бусаар мод бэлтгэх, ан агнахаас урьдчилан сэргийлсэн хяналт шалгалт хийж ажиллалаа.
3.Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын 2009, 2012 оны таримал нарсан ойн 100га талбайд “Харааны хонхор” БГБХНөхөрлөлийн арчилгааны ажилд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөөн болон ой хээрийн түймрээс сэргийлэх санамж хүргүүлж ажиллалаа.
4.Тужийн нарсны “Хадагтай мод” гэх газарт Солонгос Улсын хөрөнгө оруулалтаар “Ивцэг ой” ХХК-ийн гүйцэтгэж буй 12 га талбайн ойжуулалтын ажлын хүрээнд хяналт шалгалт хийж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
5.Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Шаамар сумын Устай Шаамар, Тэмээн хүзүүний зам гэх 5-н газарт байрлуулсан авто камераар мэдээлэл цуглуулан хяналт тавьж ажиллаж байна. Таримал ойн ажиглалтын цамхаг орчимд алсын зайнаас хянах боломжтой 4G камер байрлуулан батериа болон датаг хянан ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ