2025 оны 06 сарын 17
Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутагтаа амьтны ажиглалтыг тогтмол хийж, байгаль орчны хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2025 оны 4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд амьтны тархалт, нутагшлыг тодорхойлох зорилгоор тус газрын мэргэжилтэн П.Даваа-Очир, М.Хишигт болон байгаль хамгаалагч Б.Батцэнгэл, Д.Энэрэл, Б.Орхон, Э.Шинэбаяр нар хамтран судалгааны ажлыг зохион байгууллаа.
Судалгааны үр дүнд “Хүдэр” хэмээх амьтан тус нутагт нутагшиж буйг илтгэх мөр, ялгадас зэрэг биологийн ул мөрийг илрүүлэн баталгаажуулсан.
Мөн махан идэшт зэрлэг амьтдын ул мөрийг судалсны үндсэн дээр саарал чоно 3, хүрэн баавгай 1 гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.Түүнчлэн өвсөн тэжээлт зэрлэг амьтдын хувьд бор гөрөөс 6, халиун буга 2, хүдэр 1, нийт 13 амьтны ул мөр бүртгэн авсан болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ