2025 оны 06 сарын 17
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд түймэр унтраах зориулалтын багаж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, бэлэн байдлыг хянаж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж, ашиглахад бэлэн байлгах нөхцөлийг бүрдүүлэн ажиллав .
Аялагчдын аюулгүй байдал, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Тужийн нарсны ажиглалтын цамхаг орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, байгаль орчны цэвэр байдлыг ханган ажиллалаа.
Ажиглалтын цамхагт хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын зочид, аялагчдад орон нутгийн байгалийн цогцолборт газрын онцлог, хамгаалалтын ач холбогдлын талаар албан ёсны танилцуулга өгч, мэдээлэл хүргэж ажиллалаа.
Ерөнхий боловсролын сургуулийн 25 сурагчийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж ажиллалаа.
2025 оны 4 дүгээр сарын 11, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Жендерийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт”, “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөнд байгууллагын албан хаагчид оролцлоо.
Тужийн нарс хамгаалалтын захиргааны мод үржүүлгийн талбайд нарны эрчим хүч хуримтлуулах системийг байршуулан ажиллалаа.
Тужийн нарс хамгаалалтын захиргааны мод үржүүлгийн талбайд тарьж ургуулах нарс модны үр бэлтгэж ажиллалаа.
Хамгаалалтын захиргаанд ирсэн албан бичиг болон бусад баримт бичгийг зохих журмын дагуу хүлээн авч, бүртгэлжүүлэн хариуцсан албан хаагчдад хариутай болон хугацаатай бичгийг тухай бүрт танилцуулан ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ