2025 оны 06 сарын 17
1.Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хуулийн хүрээнд хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэх явцдаа нийт 267 ширхэг нарс модыг хууль бусаар бэлтгэсэн гурван иргэнийг илрүүлж, холбогдох хууль, журмын дагуу хэрэг бүртгэх ажиллагааг харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа.
2.БЦГ-ын хязгаарлалтын бүсийн 20 цэгт хориглох 80, анхааруулах 20, дотоод бүсчлэлийн 6 цэгт, хориглох 24, анхааруулах 6 самбар, хилийн цэгийн 18 баганын бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьж, хамгаалан ажиллаж байна.
3.Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Шаамар сумын Устай Шаамар, Тэмээн хүзүүний зам гэх 5-н газарт байрлуулсан авто камераар мэдээлэл цуглуулан хяналт тавьж ажиллаж байна. Таримал ойн ажиглалтын цамхаг орчимд алсын зайнаас хянах боломжтой 4G камер байрлуулан батериа болон датаг хянан ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ