2025 оны 06 сарын 17
1.Агроэкологийн сургуулийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянчандмань дахь Мод үржүүлгийн газарт тарьж ургуулсан 40,500 ширхэг нарсны тарьцаар Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт 15 га талбайд ойжуулалтын ажил гүйцэтгэлээ.
2.“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид “Гэрэлт цогцолборт᠌" гүйлс мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
3.Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн хамт олон 1000 ширхэг нарс модны суулгацаар ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ
4.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчныг нөхөн сэргээх, ойжуулалт хийх зорилгоор хамгаалалтын захиргааны харьяа мод үржүүлгийн талбайд шар хуас, голт борт зэрэг модны төрлүүдийг үрээр тарьж ургуулах ажлыг хэрэгжүүллээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ