?>
2025 оны 06 сарын 17
Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутагтаа амьтны ажиглалтыг тогтмол хийж, байгаль орчны хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2025 оны 5 дүгээр сарын 22-ны өдөр амьтны тархалт, нутагшлыг тодорхойлох зорилгоор тус газрын мэргэжилтэн П.Даваа-Очир, М.Хишигт болон байгаль хамгаалагч Б.Батцэнгэл, Д.Энэрэл, Б.Орхон, Э.Шинэбаяр нар хамтран судалгааны ажлыг зохион байгууллаа. Судалгааны үр дүнд хүрэн баавгай 1, саарал чоно 3 гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.Түүнчлэн өвсөн тэжээлт зэрлэг амьтдын хувьд халиун буга 2, бор гөрөөс 4, нийт 10 амьтны ул мөр бүртгэн авсан болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ