Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэг нь “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” хөтөлбөр боловсруулахтай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлох, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үндсэн зорилготой. Уулзалт хэлэлцүүлэгт аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид хамрагдаж цаашдын бодлого, зорилтоо тодорхойлон, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж, тулгамдсан асуудлаа ярилцсан бөгөөд тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Т.Шинэчимэг ТХГН-уудын аялал жуулчлал, Тужийн нарсан ойг түшиглэн БЦГ-т аялал жуулчлал хөгжүүлэх боломж сэдвээр илтгэл тавин хамтарч ажиллахыг хүссэн иргэн, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл өглөө.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now