2022 оны 04 сарын 15
БЦГ-ын Алтанбулаг сумын нутаг Баянбулагийн урд байрлах таримал ойн ажиглалтын цамхагаас таримал ойг үзэх гэсэн иргэд, аялагчид хог хаягдалаа ил задгай замбараагүй хаях, ил задгай газар бие засах, тамхины иш хаях, ил задгай гал түлэх тохиолдол их байгаа бөгөөд хамгаалалтын захиргааны албан хаагчид сар тутам хог хаягдлыг цэвэрлэн Сүхбаатар сумын төвлөрсөн цэгт буулгаж байна. Хог хаягдлаас сэргийлэх зорилгоор хамгаалалтын захиргааны фэйсбүүк хаягаар БЦГ-т хориглох үйл ажиллагаа, нийтлэг горим, хүлээлгэх арга хэмжээний талаар нийтлээд байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ