2022 оны 04 сарын 15
Монгол Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төслийн Монгол дахь удирдагч шинээр томилогдон ирсэнтэй холбогдуулан тус байгууллагын албан хаагчдад 03 сарын 18-нд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар болон Сэлэнгэ аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулсан “Улсын тусгай хэрэгцээний газарт ойн дагалт баялаг бэлтгэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнөөр ойн дагалт баялаг бэлтгэх зөрчлийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчдөд 03 сарын 26-нд, Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр төслийнхөн ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахжй нэгж, ойн салбарын ажилтан, албан хаагчидтай уулзах үеэр 03 сарын 27-нд таримал ойн ажиглалтын цамхагийг түшиглэн Тужийн нарсны сүйрэл, хамгаалал, нөхөн сэргээлт, БЦГ-ын талаар мэдээлэл хийлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ