Хөгнө Тарнын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа

  • 2003 онд байгуулагдсан
  • 99713287, 88895064
  • khugnutarna.btsg@gmail.com
  • Булган аймаг, Рашаант сум Хар чулуут 2-р баг

Ерөнхий танилцуулга

Булган аймгийн Гурванбулаг сум, Рашаант сум хилийн заагт орших  Хөгнө хаан уул нь  Орхон Сэлэнгийн ай савын бэсрэг уулсын өмнөд хэсэг, нуур голоос нэлээд тусгаар байдалтай тайгын  болон  хээрийн ургамал, амьтан нэг дор орших байгалийн  үзэсгэлэнт өвөрмөц  төрх,  тогтоцтой, түүх соёлын  олон дурсгал хадгалагдсан газар нутаг учир 1997 онд  анх тус  тус онцлогуудыг харгалзан  тухайн газар нутгийн ландшафтын иж бүрдлийн хослол, экосистемийг судлах, байгалийн нөөц  газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байсан.

2003 онд УИХ-ын 30 дугаар  тогтоолоор Булган аймгийн  Гурванбулаг сумаас Их Монголын элс, Хөгнөхаан уул, Айргийн нуруу, Бага  түлүүгийн нурууны бэсрэг уулс бүхий 39200 га, Рашаант сумаас Хөгнөхаан Багахаан уулын өвөр, Тарнын голын хөндий Элсэнтасархайн орчмын 22390 га, Өвөрхангай аймгийн  Бүрд сумаас  Их, Бага монгол уул, Ширээт нуурын  Баян бүрд, Их монголын элсний урд үзүүрийн элсэн тарамцаг  бүхий  22800 га  бүхий  газар нутгийг хамруулан  нийт 84390 га нутгаар, өргөтгөн статусыг нь Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газар болгосон.       

БОЯ-ны сайдын 2003 оны 154 тоот тушаалаар Хөгнө Тарнын БЦГ-ын хамгаалалтын захиргааг 2003 оны 09 дүгээр сарын 01-нд Булган аймгийн Рашаант суманд байгуулагдсан. Одоо тус сумын Хар чулуут 2-р багт 150м² талбай бүхий  1 давхар  байранд байрладаг.