БОУАӨЯ-наас хэрэгжүүлж буй “Цөлжилтөд өртсөн газар нутгийг нөхөн сэргээх, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын зурвас байгуулах” арга хэмжээний хүрээнд Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Элсэн тасархайд нийт 50 га талбайд нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил хэрэгжүүлэхээр болсон.

Тус ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн байгууллага болох “Ёл Алтан-Од” ХХК сонгон шалгарсан бөгөөд төслийн хүрээнд 20 га талбайд мод тарьж ойжуулах, 30 га талбайд цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор механик хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Рашаант сумын Засаг даргын Тамгын газартай хамтран тухайн бүс нутгийн малчид, иргэдтэй уулзалт зохион байгуулж, төслийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны санамж бичгийн агуулгыг танилцуулан санал солилцлоо.

Энэхүү ажил нь цөлжилт, газрын доройтлыг сааруулах, элсний нүүлтийг бууруулах, аялал жуулчлалын бүсийн байгаль орчны тогтвортой байдлыг хангах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now