2026 оны 06 сарын 23
Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд байрлах Булган аймгийн Рашаант сумын нутаг дахь Элсэн тасархай, Баян хоолойн отоглох 2 цэгийн менежментийг сайжруулах, байгаль орчны хамгаалал, ариун цэвэр, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор тус цэгүүдийн менежментийг Рашаант сумын иргэдэд хариуцуулан хүлээлгэн өглөө.
Отоглох цэгүүдийн менежментийг хариуцагчаар томилогдсон иргэд нь тухайн цэгийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын менежмент, жуулчдад мэдээлэл хүргэх, байгаль хамгаалах чиглэлээр холбогдох журам, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах юм.


© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ