Ноён уулын ДЦГ нь Хэнтийн нурууны баруун урд хэсэгт байршдаг.
1998 онд Монгол Улсын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэсэн,
2012 онд Монгол Улсын Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор хамгаалалтын бүсийн хилийн заагийн солбицлыг тогтоосон,
2014 онд Юнескогийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн,
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших 22320 га талбайг хамруулан газар нутгийг дархан цаазат газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан.
2021 онд Ерөнхийлөгчийн 81 дүгээр зарлигаар “Төрийн тахилгат уул” болгосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дгээр сарын 11-ний өдрийн А/12 дугаар тушаалаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ