2017 оны 09 сарын 06
Америкийн Нэгдсэн Улсын Денали Үндэсний Парк, Байгалийн нөөц газар , Отгонтэнгэрийн Дархан Цаазат Газрын хооронд эгч дүүс парк байгуулах ёслол болон "Rally for Rangers" сангаас Отгонтэнгэрийн УТХГ-ын байгаль хамгаалагчдад мотоцикл гардуулах ёслолын үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу 08 сарын 28 – аас 09 сарын 04-ны хооронд Завхан аймаг, Отгонтэнгэрийн УТХГ-т амжилттай зохион байгууллаа.
09 сарын 02-ны өдөр Деналийн Үндэсний Парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр нар Эгч дүүс паркийн тохиролцоог хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Эгч дүүс парк байгуулахын гол зорилго нь олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын ашиг сонирхол, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн туршлагыг олон улсын хамтын ажиллагаагаар сайжруулахад оршино.
Мөн "Rally for Rangers" сангаас хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж YAMAHA маркийн бартаат замын 10 мотоциклыг АНУ, Австрали, Канад улсын иргэд Улаанбаатараас Отгонтэнгэр уулын өвөр хүртэл 1600 км замыг туулан ирж Отгонтэнгэрийн УТХГ-ын 10 байгаль хамгаалагчдад хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээд АНУ-ын Үндэсний Паркийн захиргааны орлогч дарга Том Медема, Деналийн Үндэсний Парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтош, Калифорнийн их сургуулийн төлөөлөл Стив Шакилтон, АНУ-ын ЭСЯ-ны Хүрээлэн буй орчин, ШУ, технологи, эрүүл мэнд хариуцсан ажилтан Onejin Wu, орчуулагч Дарьсүрэн, БОАЖЯ-ны сайдын зөвлөх Өнөдэлгэрэх, БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, Уур амьсгалын өөрчлөлт, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Хуулийн хэлтсийн дарга Раднаа, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга Лхамсүрэн, СЭЗХ-ийн мэргэжилтэн Болорцэцэг, МЭТ-ийн ахлах менежер Г.Чимгээ, менежер Орхон тогооч Цэцгээ, мотоциклчид болон орон нутгийн удирдлагууд, малчид иргэдийн нийт 100 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошыг Завхан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
08 сарын 28-09 сарын 03-ныг хүртэлх хугацаанд зочид төлөөлөгчид Улаагчины хар нуурын БЦГ болон Отгонтэнгэрийн ДЦГ-ын байгалийн үзэсгэлэнт газрууд болон хамгааллын байдалтай танилцлаа.
Мөн 09 сарын 02-ны өдөр Монгол улс болон АНУ хоёр орны байгаль орчин тогтвортой хөгжил, ТХГН-ийн менежментэд цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ