Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 03 дугаар сард баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ-ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЬЕ” уриатайгаар иргэд, олон нийтэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх, эргүүл, хяналт хийх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үер, усны ослын тоо, хохирлыг бууруулах чиглэгээр УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ, СЭРЭМЖЛҮҮЛЬЕ аяны хүрээнд Хэрлэн голын эргээр явж, бага насны хүүхдүүдэд сэрэмжлүүлэг анхааруулгыг хүргэж ажиллалаа.