Увс аймгийн Засаг даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Увс аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газрын төлөөлөл Увс нуурын дархан цаазат газарт ажиллалаа.
Тус ажлын хүрээнд Увс нуурын эрэг орчмоор аялж, амарч буй хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол хүргэх, анхааруулах тэмдэг, мэдээллийн самбар байршуулах зорилгоор усанд орохыг хориглосон самбар байрлуулах, хамгаалалтын зурвас татах зэрэг ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг гарч ажилласан.
2026.06.24
