Цаг үеийн мэдээ

АНХААРУУЛГА МЭДЭЭ УВС НУУРТ АМАРЧ, АЯЛЖ БУЙ АЯЛАГЧ, ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Image not found!

? ИРГЭДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА.

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Увс аймгийн ЗДТГ, Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Увс аймгийн Цагдаагийн газар, Увс аймгийн Онцгой байдлын газартай хамтран иргэд, олон нийтэд хүүхдийн аюулгүй байдал, усны ослоос урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч ажилласан. Увс нуурын эрэгт усанд ороход хориотой бүсийг тогтоож, хориотой бүсийн тэмдэг 10ш, хүүхдэд зориулсан анхааруулга 5ш, 700 м автомашины тросс хаалт хийж байрлууллаа. 

Иргэн бүр өөрийн болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, амралт, аяллын үеэр сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Усны ослоос хамтдаа сэргийлье!

#БүүБас

#УсныОсол

#УрьдчиланСэргийлье

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

 

)
Go Top