Цаг үеийн мэдээ

“УВС НУУРЫН АТЛАС” БҮТЭЭЛИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Image not found!

Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран Увс нуурын сав газрын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тогтоох, судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна. 
Үүнд:
- “Увс нуур орчмын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
- Увс нуурын сав газрын байгаль, нийгэм, эдийн засгийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор баримтат кино бүтээнэ.
- Хээрийн судалгааны ажлыг 2026 оны өвөл, зун, намрын улиралд Увс нуурын сав газарт байгаль-газарзүй, нийгэм-эдийн засгийн чиглэлээр иж бүрэн хээрийн экспедиц ажиллаж, нарийвчилсан судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэнэ. 
✅Судалгааны ажлын хүрээнд физик газарзүй, геоморфологи, ландшафт, усны нөөц, хөрс, цэвдэг, ой, цөлжилт, газрын доройтол, газрын бүрхэвч, хүрээлэн буй орчин, хүн ам, нийгэм, эдийн засаг, зурагзүйн чиглэлээр суурь мэдээлэл цуглуулж, боловсруулна.
✅Уг судалгааны ажлын нэг томоохон үр дүн нь “Увс нуур-Атлас” бүтээл байх юм. Тус атлас нь Увс нуурын сав газрын байгаль, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн талаарх мэдээллийг нэгтгэсэн, 5 бүлгийн 130 орчим сэдэвчилсэн зураг бүхий шинжлэх ухааны нэгэн сэдэвт бүтээл болж, олон нийтэд хүрэхээр төлөвлөж байна. 
-“Увс нуур-Атлас” бүтээл нь Увс нуурын сав газрын экосистемийн талаарх мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэгтгэн системчилж, байгаль хамгаалал, тогтвортой менежмент, бүс нутгийн хөгжлийн бодлого, цаашдын судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой суурь мэдээллийн бүтээл болох бөгөөд улсын хэмжээнд нуурыг түшиглэн хийж буй хоёр дахь бүтээл болж буйгаар онцлог юм. 

)
Go Top