2025 оны 07-р сарын 24-ний өдөр Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт хамаарах Шаамар сумын нутаг болох 2004, 2006 оны таримал нарсан ойд 2025 оны 06 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 03-ны хооронд гарсан ой, хээрийн түймэрт өртсөн талбайн хохирол тогтоох ажлын хэсэг гарч ажиллаа. Бэлчир бүсийн сум дундын ойн ангийн инженер Ж.Ганцэцэг, Шаамар сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Солонго, Байгаль хамгаалагч Ж. Алтангэрэл болон Тужийн нарсны хамгаалалтын захиргааны албан хаагчид хамтран GPS, Дрон ашиглан талбайн хэмжээг тогтоож ажиллалаа
Цаг үеийн мэдээ
2025 оны 07-р сард хийж хэрэгжүүлсэн ажил : Ой хээрийн түймэрт өртсөн талбайн хохирол тогтоох ажил
