Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон дах хамгаалалтын захиргааны мэдээллийн төвөөс Түнхэл тосгоны ЕБС-ийн 1–5 дугаар ангийн сурагчдын дунд усыг хайрлан хамгаалах, зөв зохистой хэрэглэх дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Усаа хайрлая” рийл уралдааныг зохион явуулсан.
Энэхүү уралдаанд оролцсон бяцхан сурагчид маань өөрсдийн бүтээлээр дамжуулан усыг хайрлах, хэмнэх чухал санааг олон нийтэд хүргэж, идэвхиэй оролцлоо.
Тус рийлийг 1-2-р ангийн дунд, 3-5-р ангийн дунд гэсэн ангилалаар шалгарууллаа
Ялагчид: 1-2 дугаар анги
1-р байр – 2б ангийн хамт олон
2-р байр – 1б ангийн сурагч Г.Ариухан
3-р байр – 1а ангийн сурагч Ш.Сондор
Тусгай байранд- 2а ангийн сурагч Б.Раушан
Ялагчид: 3-5 дугаар анги
1-р байр – 4б ангийн сурагч А.Мөнх.Амьдрал
2-р байр – 4б ангийн сурагч Н.Рүстем
3-р байр – 4б ангийн сурагч Д.Нарандулам
Тусгай байранд- 3а ангийн сурагч М.Эмүүжин нар тус тус шалгарч Өргөмжлөл гарын бэлгээр шагнаж урамшууллаа.


