Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өрнүүлж буй “Хоггүй хуванцаргүй дэлхий” аяны хүрээнд хамгаалалтын захиргааны Чулуут хэсгээс Түнхэл тосгон дахь Ерөнхий боловсролын сургуулийн 6–8 ангийн сурагчдын дунд “ХОГГҮЙ ТҮНХЭЛ – ЭКО БҮТЭЭЛ” уралдаан зарлаж, дүгнэн шилдэгүүдээ шалгарууллаа.
Тус уралдаанд нийт 20 сурагч бүтээл хийж оролцлоо.
Шагналт байрууд:
Тэргүүн байр – 8а ангийн сурагч Б.Жамъянмядаг
Дэд байр – 7а ангийн сурагч Б.Мадина
Гутгаар байр – 6а ангийн сурагч Ж.Оюундарь
Тусгай байр:
7а ангийн сурагч Н.Мишээл, А.Сувдансондор, Э.Эмүүжин тодорч ӨРГӨМЖЛӨЛ гарын бэлэг гардууллаа.

