Цаг үеийн мэдээ

“ЗАМД ГАРЪЯ – ЭКО АЯЛАЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ

Image not found!

Тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүсийн орчны бүсийн байгаль хамгааллын ажилд олон нийтийг оролцуулах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эко манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газрын үнэ цэнийг сурталчлах байгальд ээлтэй дадлыг түгээх, багаар ажиллах чадвар, идэвх санаачилгыг дэмжих, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрөөхөд аяллын зорилгоор “Замд гаръя – Эко аялал 2026” арга хэмжээг 2026 оны 06 сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд сумын иргэд, төр төсвийн байгууллагын албан хаагчид оролцож нийт 145 хүн хамрагдсан.

Арга хэмжээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

  • Байгаль хамгаалах, хог хаягдлыг ангилан ялгах талаар сургалт, мэдээлэл хүргэв.
  • “Байгаль хамгаалах нь ажил биш – соёл” сэдэвт нөлөөллийн өдөрлөг зохион байгуулав.
  • Оролцогчдын дунд хөгжөөнт тэмцээн, багийн ажиллагааны уралдаан явуулав.
  • Байгаль орчны танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулав.
  • Байгалийн бүсэд цэвэрлэгээ хийж 2тн хог хаягдлыг цуглуулан төвлөрсөн цэгт хүргүүлэв.
  • Эко манлайлагч баг, хамгийн бүтээлч багийг шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнав.

          “Замд гаръя – Эко аялал 2026” арга хэмжээ нь зорилгоо амжилттай хэрэгжүүлж, оролцогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэн байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

)
Go Top