Цаг үеийн мэдээ

УВС НУУРЫН АЙ САВЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА ТӨВ АЗИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Image not found!

Энэхүү хуралд Казакстан, Тажикстан, Узбекстан, Киргизстан, Монгол улсуудын төлөөлөл оролцож өөрсдийн гаргасан санал, тулгамдаж буй асуудал IUCN, ЮНЕСКО-гоос энэ бүсэд хэрэгжүүлж буй ажлуудын талаар хэлэлцлээ. Энэхүү арга хэмжээг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төв, ЮНЕСКО-гийн Алматы болон Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) хамтран зохион байгуулав.

Энэхүү хуралд БОУАӨЯ, ЮНЕСКО-ийн Монгол дахь комисс, Увс нуурын ай савын УТХГ, УТХГН-уудын Дорнод Монголын хамгаалалтын захиргаа оролцов. Тус уулзалтад Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргааг төлөөлж захиргааны дарга Б.Мөнхдорж Дэлхийн өвд бүртгэлтэй газрын үнэ цэнийг олон нийтэд таниулах, хил дамнасан дархан газрын хамтын ажиллагааг ШУ-ын түвшинд нэмэгдүүлэх мөн жил бүр дэлхий дахинд нэмэгдэж буй соёлын болон байгалийн өвийн жагсаалтыг нэмэгдүүлэхээс гадна өмнө бүртгэгдсэн газруудын эрсдлийн үнэлгээг тодорхой хугацааны давтамжтай хийж, үнэлэх саналыг Увс нуурын ДЦГ-ын жишээн дээр танилцуулав.

Дэвшүүлсэн саналд үндэслэн ЮНЕСКО-ийн Франц дэх төлөөлөгчийн газраас Увс нуурын ай сав дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээг хамтран хийх санал гарав. Энэ нүүдлийн шувуудын амьдрах орчин буюу ус, намгархаг газарт илүү чиглэх юм

)
Go Top