Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр (World Migratory Bird Day) жил бүрийн 5 дугаар болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тохиодог. Энэ жилийн Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр "Зэрэгцэн оршихуй: Шувуудад ээлтэй хот ба нийгмийг бүтээе!" уриан дор тэмдэглэж байна.
Монгол улс, ОХУ-ын "Увс нуурын хотгор" хил дамнасан дархан газрын хамтарсан менежмент төлөвлөгөө, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ХОНИН болон ЖОРОО тоодог шувууны судалгааг олон улсын судалгааны экпедици 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байна.
Энэ жил манай хамгаалалтын захиргаа Шувуу хамгаалах төвтэй хамтран ХОНИН ТООДОГ, ЖОРОО ТООДОГ шувууны амьдрах орчин, үүрлэлт, үржил, экологийн талаар танин мэдэхүйн экскурс аяллыг зохион байгууллаа.
Экскурс аялалд Увс нуурын дархан цаазат газрын орчны бүсийн сум, Увс аймгийн Давст сумын байгаль хамгаалах эко клубын 25 сурагч, 1 багш хамрагдлаа.
Экскурс аялалд хамрагдсан хүүхдүүдийг шувуу ажиглах аргад сургаж, шувууны төрөл зүйлийг тодорхойлох, тоолох арга зааж өгсөн. Мөн ХОНИН ТООДОГ болон ЖОРОО тоодог шувууны талаар сонирхолтой мэдээлэл өгсөн.