Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын баталсан Хамгаалалтын захиргааны 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 1.1 дэх арга хэмжээ буюу БОУАӨЯамнаас салбарын албан хаагчдын эрхийг хамгаалах жил болгосонтой холбогдуулан албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинэлэг санаачлага нэвтрүүлэх туршлага солилцох ажил зохион байгуулахаар тусгагдсан.Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны А/05 дугаар тушаал, албан тоот, Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хамгаалалтын захиргаадад туршлага судлах, шинэлэг санаачлага нэвтрүүлэх” удирдамжийн хүрээнд 15 албан хаагч 5 ажлын хэсэгт хуваагдан 05 дугаар сарын 04-11-ны өдрүүдэд туршлага судлаж ажиллаа.
Цаг үеийн мэдээ
“Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хамгаалалтын захиргаадад туршлага судлах, шинэлэг санаачлага нэвтрүүлэх” удирдамжийн хүрээнд 15 албан хаагч 5 ажлын хэсэгт хуваагдан 05 дугаар сарын 04-11-ны өдрүүдэд туршлага судлаж ажиллаа.
